ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр чөлөө авчээ

Цаг үе

2025-11-10

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй


ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр өнгөрсөн Баасан гарагт /2025.11.07/ сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “HERO” Б.Баатар гэдэг нөхөр иргэн Э, Г нарт захиалга өгч Засгийн газрын эсрэг зохион байгуулалттай сошиал контент хийсэн хэрэг шалгагдаж байгаа.

Иргэн Г нь гадагшаа зугтсан бол Э нь цагдан хоригдсон. Би энэ талаар ирэх Даваа гаригт хэвлэлийн хурал хийж мэдээлэл өгнө. Тэгэхдээ тодорхой баримттай дүрс бичлэг үзүүлнэ” гэсэн юм.

Үүний дагуу ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр өнөөдөр мэдээлэл хийх байсан ч ханиад хүрч, хоолой нь өвдсөн учраас Ерөнхий сайдаас чөлөө авсан #гэжээ.