Тэрбээр 2.7 их наядаар үнэлэгдэж буй 40,734 ширхэг тээврийн хэрэгсэл төрд байна.
Үүнээс эмнэлэг, цагдаа, онцгой байдлынхыг хасвал 24 мянга гаруй машин дарга, албан тушаалтнуудын хэрэглээнд явж байна. Бүгд жолоочтой, бүгд төрийн зардлаар. Шатахуун, засвар, гараж, жолоочийн цалин гээд төсвийн мөнгө жил бүр асар их хэмжээгээр урсаж байна.
Энэ мэт зардлаа танах цаг нь болсон.
Хэрвээ энэ мөнгө зөв зарцуулагдвал эмч, багш, төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд хангалттай.


