Ерөнхийлөгч УИХ-ын 95 дугаар тогтоолд тавьсан хоригоо татжээ

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй


Энэ талаар Хэвлэлийн төлөөлөгч бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр өнөөдөр цахим хуудастаа мэдээллээ. 

Ерөнхийлөгч 2025 оны аравдугаар сарын 20-нд Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсан юм. Үндсэн хуулийн цэц 2025 оны аравдугаар сарын 22-ны өдрийн Их суудлын хуралдаанаар 08 дугаар шийдвэрийг гаргасан тул уг тогтоолд тавьсан хоригийг татах үндэслэл болжээ.