ТББХ-ны санал дүгнэлтээс үл хамаарч, УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрыг огцруулъя гэж санал хураах Үндсэн хуулийн заалттай.
Гэтэл УИХ-ын чуулганыг даргалагч Х. Булгантуяа гишүүдийг ТББХ-ны Үндсэн хууль зөрчиж гаргасан саналын томъёоллоор явуулах санал хураалтад оролцохыг хүчээр тулган шаардаж байгаа нь өөрөө ТӨРИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР АВАХ бусармаг хийгээд зальжин оролдлого юм.
Хэрэв гишүүд ийм дэглэсэн найруулгатай чуулганд орвол Үндсэн хууль зөрчсөн санал хураалтад оролцсон бүх гишүүн УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх үндэслэл болно.
Ямар ч хуульд, тэр тусмаа Үндсэн хуульд хоёрдмол тайлбар байхгүй.
Үндсэн Хууль зөрчиж засгийн эрхэнд гарах бусармаг үйлдлийг баталгаажуулахыг санаархсан ийм чуулганд оролцож болохгүй гэдгээ хууль мэддэг, эрүүл ухаантай бүх гишүүд ухамсарлаж байгаа нь монголд хуулийн хулгайч нар бус хууль шударга ёс ялах сайн цагийн ДОХИО!!!


