Хууль зүйн сайдаар Б.Энхбаярыг томиллоо

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй


Хууль зүйн сайдаар Б.Энхбаярыг томилж буйгаа Ерөнхий сайд Г.Занданшатар мэдэгдэв.

Тэрээр “Ард түмэн дүн өвөл гадаа жагсаж, ордонд нүүрсний сонсгол хийхэд Д. Амарбаясгаланг Нүүрсний хулгайд холбоотой гэсэн.

Тэр үед би итгээгүй ч харамсалтай нь холбоотой байсан. Нүүрсний хулгайтай тэмцүүлэхийн тулд Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилж байна.

Намын эв нэгдэл шударга ёсны зарчим дээр суурилах ёстой” гэв.