Р.ЭМҮЖИН: АДГИЙН ЗАРГА АРАВ ХОНОГ...

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй


За ингээд МАН яах аргагүй АН-ын араас орлоо доо.

Одоо энэ хоёр маань 2021-2023 оны Тулгат, Цогтгэрэл хоёрын дүрд эргэлт буцалтгүй явсан. Оюун-Эрдэнэ бүрэн утгаараа Жэнок болсон.

МАН-ынхан 422-уулаа хуралдаж эхлээд, үүр шөнөөр санал хураалт явуулжээ. Занданшатар 44.0, Амарбаясгалан 56.0 хувийн санал авчээ.

Нэгэнт намын дүрэм ёсоор хэн нь ч гуравны хоёроос илүү санал аваагүй тул зүй нь дахин санал хураалт явуулах ёстой.

Намын генсек маргааш өглөө хурлаа үргэлжлүүлье, одоо амарцгаая гэсэн санал гаргажээ. Гишүүдийн тал нь гараад алга болсон аж.

Ард нь үлдсэн 200 гаруй хүн дахин санал хурааж Амарбаясгалан 85.6 хувийн санал авч, Оюун-Эрдэнэ тамгаа өгчээ. Гэтэл маргааш үргэлжлүүлнэ гэсэн ойлголттой гарч явсан нөхөд үүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй байдал үүсчихлээ.

Намын дүрмээр хэн нь ч Бага хурлын гишүүдийн 2/3-ын санал авч чадсангүй. Танхимын тал нь амарна гэсэн ойлголттой гараад явчихсан байхад дахин санал хураасан тул Дээд шүүх Амарбаясгаланг батламжлах, үгүй нь эргэлзээтэй.

Энэ маргаан МАН Их хурлаа зарлахад хүргэх нь дээ. Хэн, хэн нь улс төрд удаан явсан улстөрчийн төлөвшилгүй байлаа, дүрмийн болоод сэтгэлзүйн асар том алдаа гаргалаа, урт ужиг маргааны эхлэлийг тавьлаа.

Жэнокийн жаварт, Оюун-Эрдэнийн сүүдэр дор удаан амьдарна гэдэг чинь энэ шүү дээ. Сайн байна, одоо жинхэнэ идсэн уусан, идүүлсэн дээрэмдүүлснээ дэлгэдэг цаг тоолол эхэллээ.

Нийгэм бэлэн, нэлээн ихийг шингээнэ. МАН-ын мангас идшийг манай, танай гэхгүй илчлээд тавиад бай, социал демократ ардчилсан нийгэм байгуулна гэчихээд солиорсон дээрэм, галзуурсан гажуудал хэрхэн бий болгосныг бид мэдмээр байна!