Хохирогчийн аав Д.Дашзэвэг: Миний хүүг яллагдагчаар татлаа

Цаг үе

2025-09-10

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй


Тэрбээр “Би өдийг хүртэл энэ хэрэг хэн нэгнийг хэлмэгдүүлэхгүй үнэн зөвөөр шийдэгдэх байх гэж харж чимээгүй байсан юм. Миний хүүг яллагдагчийн нүдийг хөхрүүлсэн гэж яллагдагчаар татлаа. За яах уу, үнэн нь олдох байх гээд бас чимээгүй л байлаа.

Эцсийн шийдийг шүүх гаргана гээд бас итгэлтэй байгаа. Гэтэл эмчлүүлж байгаа эмнэлэг рүүгээ 9 сарын 15,16,17,26- нд цаг аваад эмчилгээ, хяналтад явах гэж байтал хилийн хориг тавих саналаа шүүх рүү өгсөн гэнэ. Энэ арай хэтэрч байна шүү!!!

Миний хүү эх орноосоо оргон зайлах, буруу зүйл хийсэн бол бусад шиг зугтах хулчгар эр биш. Би хардах эрхийнхээ дагуу хардаж байна. Та нар бүх насаараа хэлмэгдүүлж, дарамталж бөгс долоож, муу муухайгаар олсон мөнгөөрөө гэр бүлээ тэжээж, хамгаалж хүрэх үү?

Би одоо үр хүүхдийнхээ төлөө, бас бусдын ч үр хүүхдүүдийг хамгаалахын төлөө дандаа дуугарна бүр орилно!!!

Та нар 9 ембүүгээ тэврээд

Би юугаа үүрээд хаана уулзана ч билээ нэг үг байдаг билүү” гэжээ.