Үндэсний Их Баяр Наадмын үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэх иргэн, хуулийн этгээд нь 07 дугаар сарын 01-ний өдрөөс, 07 дугаар сарын 03-ны өдрийн 17:00 цаг хүртэл зөвшөөрлийн цахим систем болох license.mn-ээр бүртгүүлэх боломжтой.
Ингэхдээ дараах шаардлагыг хангасан байх юм.
Үүнд:
-Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд бүрдүүлэх баримт бичиг, тавигдах шаардлага (зөвхөн аж ахуйн нэгж байхыг анхаарна уу) Онлайн бизнес төвд бүртгүүлсэн, “Зөвшөөрсөн” төлөвтэй “Бүртгэлийн хуудас” эсхүл Зөвшөөрлийн нэгдсэн систем (License.mn)-ийн баталгаажсан төлөвтэй “Мэдэгдэл”-ийн тодорхойлолт;
Тогоочийн мэргэжлийн үнэмлэх;
-Тогооч болон ажилчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсан дэвтэр (сүүлийн 6 сарын хугацаанд үзлэг, шинжилгээнд хамрагдсан байх);
-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ;
-Захирлын иргэний үнэмлэх;
-Иргэний үнэмлэх;
- “Явуулын хоол үйлдвэрлэл, үйлчилгээ” чиглэл сонгосон бол явуулын хоолны машины зураг (Бусад тохиолдолд уг баримт бичиг шаардахгүй тул файл хавсаргахгүйгээр баталгаажуулна уу);
-Худалдаа, үйлчилгээ эрхлэхэд бүрдүүлэх баримт бичиг, тавигдах шаардлага: Онлайн бизнес төвд бүртгүүлсэн, зөвшөөрөгдсөн төлөвтэй “Бүртгэлийн хуудас” эсхүл Зөвшөөрлийн нэгдсэн системийн баталгаажсан төлөвтэй “Мэдэгдэл”-ийн тодорхойлолт;
-Ажилчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсан дэвтэр (сүүлийн 6 сарын хугацаанд үзлэг, шинжилгээнд хамрагдсан байх);
-Худалдах бараа, бүтээгдэхүүний нэр төрөл, зураг;
-Иргэний үнэмлэх;
-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ;
Анхааруулга: Иргэн, хуулийн этгээд (компани) 1 байршилд 1 удаа хүсэлт илгээх боломжтой тул холбогдох баримт бичгийг дутуу болон буруу илгээсэн тохиолдолд татгалзах үндэслэл болно.


